Шатрын тэмцээн зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2010.12.11-нд нийтлэгдсэн

Шатрын тэмцээн зохион байгуулна

Монгол Улсын Гадаад харилцааны Яам, Монголын шатрын холбооноос хамтран Монгол Улсын Дипломат албаны ойд зориулсан шатрын тэмцээнийг зохион байгуулах гэнэ.  Эл тэмцээнийг ГХЯ-ны ууган сайд, Эрдэнэ дайчин, хошой чин ван Минжиддоржийн Ханддоржийн нэрэмжит болгон   энэ сарын 18-19-ний өдрүүдэд Гадаад харилцааны яаманд зохион байгуулах гэж байна.

Хаант Монгол Улсын Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны анхны сайд чин ван Ханддоржийн мэндэлсний ойгоор анх 1991 онд зохион байгуулжээ. Тэмцээнд оролцох сонирхолтой шатарчид Монголын шатрын холбоонд бүртгүүлэх аж.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж