Mонголбанкны мэдээгээр мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн сарын эцэст 3937.4 тэрбум төгрөг болж, өмнөх сарын эцсийнхтэй харьцуулахад 64.3 тэрбум төгрөг буюу 1.7 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 1222.1 тэрбум төг буюу 45 хувиар өсчээ. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 472.9 тэрбум төгрөг болж, өмнөх сарын эцсийнхээс 10.7 тэрбум төгрөг буюу 2.3 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 109 тэрбум төгрөг буюу 30 хувиар тус тус өссөнийг Үндэсний статистикийн газрын танилцуулгад онцолсон байна.
Мөн хугацаанд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 3010.1 тэрбум төгрөг болсон байна. Энэ нь өмнөх сарын эцсийнхтэй харьцуулахад 80.2 тэрбум төгрөг буюу 2.6 хувиар буурчээ. Банкны системийн хэмжээнд чанаргүй зээл 273.4 тэрбум төгрөг болж, өмнөх сарын эцсийнхээс 128.9 тэрбум төгрөг буюу 32 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 182.7 тэрбум төгрөг буюу 40.1 хувиар буурчээ.
Д.Цэцэн