Арилжааны долоо хоногийн тойм

Хуучирсан мэдээ: 2010.12.11-нд нийтлэгдсэн

Арилжааны долоо хоногийн тойм

Монголын хөрөнгийн бирж энэ сарын 6-10-ны хооронд үнэт цаасны арилжааг таван удаа явуулж, 45 ХК-ийн 1.7 сая ширхэг хувьцааг 2.3 тэрбум төгрөгөөр арилжлаа.

Топ-20 индекс 14005.97 нэгж байгаа нь өмнөх долоо хоногийнхоос 239.43 нэгжээр буюу 1.7 хувиар буурчээ. Индексийн сагсад багтах Шивээ овоо /7.1 хувь/, Мах импекс /7.1 хувь/, Женко тур бюро /4.2 хувь/, БиДиСек /4 хувь/, Талх чихэр /2.9 хувь/, Шарын гол /2.8 хувь/ зэрэг ХК-иудын үнэт цаасны ханш буурсан нь индексийн бууралтад нөлөөллөө.

Зах зээлийн нийт үнэлгээ 22.6 тэрбум төгрөгөөр буюу 1.7 хувь буурч, нэг их наяд 313.7 тэрбум төгрөг болсон байна.
Ханш нь өссөн үнэт цаасны тоонд Баянтээг /101 хувь/, Силикат /75.8 хувь/, Бишрэлт индастриал /49.1 хувь/, ханш нь буурсан үнэт цаасны тоонд Гурил тэжээл булган /13 хувь/, Монгол шилтгээн /10.9 хувь/, Материал импекс /9.1 хувь/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна.

Нийт 45 үнэт цаас арилжигдсанаас 16 үнэт цаасны ханш өсч, 23 үнэт цаасны ханш буурч, зургаан үнэт цаасны ханш тогтмол байлаа.

Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Нако түлш /545.1 мянган ширхэг/, Хөх ган /438.9 мянган ширхэг/, Хай би ойл /302.0 мянган ширхэг/ ХК-ийн үнэт цаас орж байна.

Үнийн дүнгээр Шарын гол /1.7 тэрбум төрөг/, Нако түлш /191.2 сая төгрөг/, Дархан нэхий /166.5 сая төгрөг/ ХК-ийн үнэт цаас  арилжигдсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж