Солонгосчуудын хэргийг прокурорт шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.11-нд нийтлэгдсэн

Солонгосчуудын хэргийг прокурорт шилжүүлжээ

Буянт-Ухаа  дахь “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас БНСУ-ын 13 иргэн 13.3 кг алт гаргахыг завдсан хэрэгт  бүлэглэн онц их хэмжээний эд зүйл хил гаргахыг завдсан хэрэгт яллагдагчаар татагдсан хэргийг Тагнуулын ерөнхий газарт шалгаж дуусч  өнгөрсөн баасан гаригт  нийслэлийн Прокурорын газарт шилжүүлжээ. Тэд өнгөрсөн аравдугаар сарын 14-ны өдрийн 23.00 цагт “Korean air”  868 дугаар нислэгээр явах гэж байхдаа шулуун гэдсэндээ цувимал алт гялгар уутанд хийж нуун хил гарахыг завдсаныг Тагнуулын ажилтнууд илрүүлсэн юм.  Хэрэв тэдний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол найман жил хүртэл хорих ялаар шийтгэгдэнэ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж