Хилчид Дээд шүүхэд хүсэлт гаргажээ

Хуучирсан мэдээ: 2010.12.11-нд нийтлэгдсэн

Хилчид Дээд шүүхэд хүсэлт гаргажээ

Увс аймаг дахь хилийн  0245 дугаар ангийн Цахирын заставын орлогч, дэслэгч Ж.Лувсаншарав,  харуулын дарга, дэд ахлагч Ч.Одболд нарыг хороосон хэрэгт яллагдагчаар татагдсан  байлдагч нарын давж заалдах шатны шүүх хурал болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан юм. Харин хилчид уг шийдвэрийг эсэргүүцэн Дээд шүүхэд хандах хүсэлт гаргасан байна.  Тус аймгийн сум дундын шүүхэд болсон анхан шатны шүүхээс  байлдагч Н.Алтанхуягт 25 жил, Д.Отгонхишигт 20 жилийн ял оноосон бөгөөд  шүүгдэгч Ч.Энх-Амарын хэргийг  гэмт хэрэгт холбогдолгүй хэмээн үзэж хэрэгсэхгүй болгосон юм. Тэд одоогоос таван жилийн өмнө гэмт хэрэг үйлдсэн даруйдаа  ОХУ руу оргон зайлсан бөгөөд тус улсын хууль  сахиулах албанынханд баригдаж 2-5 жилийн хорих ял эдлэж өнгөрсөн онд нутагтаа ирсэн билээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж