Дээд шүүх Ц.Жаргалсайханы хэргийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.11-нд нийтлэгдсэн

Дээд шүүх Ц.Жаргалсайханы хэргийг хэлэлцэнэ

Улсын нууц задруулсан хэргээр 17 жилийн хорих ял сонссон Ц.Жаргалсайханы хэргийг Улсын Дээд шүүх оноос өмнө хэлэлцэх гэнэ. Тэрбээр УИХ-ын Тамгын газрын гадаад харилцааны хэлтсийн зөвлөхийн алба хашиж байхдаа Улсын нууцтай холбоотой баримт бичгийг гадаадын тагнуулын байгууллагад шилжүүлсэн, эх орноосоо урвасан гэх үндэслэлээр сэжигтнээр татагдсан. Уг хэргийг  Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх бүрэлдэхүүн хянан хэлэлцэж  17 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэх шийдвэр  гаргасан. Харин нийслэлийн Шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж