“Учиртай гурван толгой” дуурийн тайзнаа амилна

Хуучирсан мэдээ: 2010.12.11-нд нийтлэгдсэн

“Учиртай гурван толгой” дуурийн тайзнаа амилна

Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ сарын 11, 12-ны 17.00 цагт “Учиртай гурван толгой” дуурь тоглогдох гэж байна. Ардын жүжигчин Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын бүтээл гурван бүлэг, таван үзэгдэлт энэхүү дуурьд үнэнч ариун хайр сэтгэл тэдэнд тулгарсан атаа жөтөө, хүнд бэрхийг туулан эргэн учирч аз жаргалтайгаар төгсөж буйг харуулдаг билээ. Энэ удаад хоёр өдөр дараалан тоглогдох бөгөөд гол дүрүүд нь 11-нд гол дүрүүдэд Юндэнд гавьяат жүжигчин баритон М.Болд, Нансалмаад соёлын тэргүүний ажилтан  меццо сопрано Д.Туяа, Хоролмаад гавьяат жүжигчин,  сопрано С.Мөнгөнцэцэг, Балганд  басс  Э.Бумхүү нар тоглох аж. Харин хоёр дахь өдөр буюу энэ сарын 12-нд гол дүрүүдэд Юндэнд соёлын тэргүүний ажилтан,  баритон-Ц.Баттөр, Нансалмаад соёлын тэргүүний ажилтан, меццо сопрано Ш.Наранчимэг, Хоролмаад  соёлын тэргүүний ажилтан, сопрано Д.Туяа, Балганд  басс Э.Бумхүү нар тоглох юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж