Х.Цагаанбаатар хүрэл медалийн болзол хангалаа

Хуучирсан мэдээ: 2010.12.11-нд нийтлэгдсэн

Х.Цагаанбаатар хүрэл медалийн болзол хангалаа

Жүдо бөхийн өлгий нутаг гэгддэг Японы нийслэл Токио хотноо IJF-ийн “Их дуулга”-ын тэмцээнд зодоглож буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар Францын бөхийг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.

Эхний тойрогт Финляндын Антти Ринтамакиг цэвэр, улмаар Японы жүдоч Масаши Кодераг юүко үнэлгээгээр ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон манай тамирчин Францын бөх Лоич Корвалийг цэвэр ялсан байна. Одоо манай тамирчин мөнгөн медалийн төлөө ОХУ-ын жүдоч Муса Могушковтой барилдах бөгөөд ялсан тохиолдолд аваргын алтан медалийн төлөө барилдах эрхтэй болох юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж