
Оны эхний 11 сарын байдлаар Улаанбаатар төмөр замаар 15 сая 257,7 мянган тонн ачаа тээвэрлээд байна. Үүнээс 1,25 сая тонн нь импортын, 4 сая 188 мянган тонн нь экспортын, 7 сая 485 мянган тонн нь дотоодын ачаа тээвэр, 2 сая 160 мянган тонн нь транзит тээвэр байжээ. Мөн 3 сая 335 мянган зорчигч тээвэрлэжээ. Энэ нь ачаа тээвэрлэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 11 хувиар өссөн үзүүлэлт аж. Хойшид ч төмөр замын ачаа тээврийн хэмжээ өсөн нэмэгдэхээр төлөв ажиглагджээ. Энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэл 16 сая тоннд хүрэхээр байгаа бол ирэх оны захиалгаас харахад ачаа тээвэрлэлт 21 сая тонн болно гэж урьдчилан тооцжээ. Цаашдаа жилд 26-30 сая тонн ачаа тээвэрлэх магадлалтай гэнэ. Харин одоогийн манай төмөр замын хүчин чадал нь жилд ердөө 20 сая тонн орчим ачааг тээвэрлэх боломжтой юм байна.
Д.Цээнэ