Bruce Willis лааны тосон барималтай боллоо

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Bruce Willis лааны тосон барималтай боллоо

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай

    Холливуудын нэрт жүжигчин, “Хатуу самар” Bruce Willis-ын лааны тосон баримлыг Мадам Тюссогийн музейд харах боломжтой болжээ. Түүний лааны тосон баримлыг сонирхохоор фэн бүсгүйчүүдийн урт цуваа үүсээд байгаа аж.

    Алдарт жүжигчин Bruce Willis шоронгийн хоригдлын тухай “The Tomb” нэртэй онц сонирхолтой, адал явдалт кинонд тоглож байгаа. Энэхүү киног нэрт зохиолч Miles Chapman анх бичсэн ба Jason Keller-ын шинэчлэн найруулсан зохиолоор хийх болсон байна.

    “Summit Entertainment”-ын бүтээл болох “The Tomb” кинонд Bruce Willis гол дүр бүтээх бол найруулагчаар нь Antoine Fuqua ажиллах аж.

    Шоронгийн далд амьдрал, хоригдлуудын хооронд байдаг нууц хуйвалдаан, ээдрээт хувь тавилангийн тухай өгүүлэх энэхүү кино удахгүй зураг авалт дуусах аж. Энэхүү кино энэ оны дөрөвдүгээр сарын 15-нд нээлтээ хийх юм.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж