Станцууд 17-40 хоногийн нүүрсний нөөцтэй

Хуучирсан мэдээ: 2010.12.11-нд нийтлэгдсэн

Станцууд 17-40 хоногийн нүүрсний нөөцтэй

Дүн өвлийг дулаан байранд өнгөрөөхийн тулд л хүмүүс орон сууц руу хошуурдаг гэвэл хилсдэхгүй. Тэгвэл тэдний хүслийг биелүүлж, энэ өвлийг өнтэй дөвөх боломж хэр байна вэ гэдгийг сонирхлоо. Нийслэлийг цахилгаан дулаанаар хангаж байдаг гурван цахилгаан станц бий. Одоогийн байдлаар цахилгаан станцууд 17-40 хоногт хэрэглэх нүүрсээ нөөцлөн аваад байгаа ажээ.ТЭЦ-4 нь хоногт 9360 тонн нүүрс хэрэглэдэг бөгөөд өнөөдрийн байдлаар 167,4 мянган тонн буюу 17 хоногийн нөөцтэй байгаа гэнэ. Харин ТЭЦ-3 18 хоногийн, ТЭЦ-2 11 хоногийн нүүрсээ нөөцлөн авчээ. Дархан хотын ДЦС 14 хоногийн, Эрдэнэт хотын ДЦС 40 хоногийн нөөц бүрдүүлээд байгаа юм байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж