Шүлхийн вакциныг Монголдоо үйлдвэрлэхийг зөвлөв

Хуучирсан мэдээ: 2010.12.11-нд нийтлэгдсэн

Шүлхийн вакциныг Монголдоо үйлдвэрлэхийг зөвлөв

Монгол Улсыг хүн амынхаа тооноос 20 дахин олон малтай гэдгийг гадны улс орныхон илүү тодотгодог. Тэгвэл сүүлийн нэг жилийн дотор зудын гамшиг болон шүлхий өвчний улмаас олон тооны малаа алдаад байна. Энэ бүхэн хэдийгээр байгалийн давагдашгүй хүчин зүйл, зөвхөн манай улсад тохиолдож буй гамшиг мэт ойлгогддог ч дэлхий нийтийн хэмжээнд арай өөр өнцгөөс хардаг байна. Жишээ нь салаа туурайтай мал амьтан өвчилдөг шүлхий өвчин Ази тивд нэлээд түгээмэл өвчний нэг. Иймд Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын зүгээс энэ өвчинд анхаарлаа хандуулсаар иржээ. Эл өвчний эсрэг ганц нэг улс орон дангаар болон бүс нутгийн хэмжээнд тэмцээд зогсохгүй дэлхий нийтээрээ хамтдаа зүтгэхийн чухлыг тодотгосон байна. Монгол Улсын Шадар сайдын урилгаар Монголд ирж ажилласан НҮБ-ын экспертүүд шүлхийн байдалтай газар дээр нь танилцаж, вакцинжуулалтад асар их хөрөнгө хүч зарсныг дуулаад шүлхий өвчний вакциныг өөрийн орондоо үйлдвэрлэхийн чухлыг сануулсан юм. Шүлхийн вакцин нь өндөр үнэтэйн дээр гадаад улс орноос оруулж ирэх гэж багагүй хугацаа алддагийг тэд тодотгож байлаа. Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Дорноговь, Төв аймгийн нутгийг дамнан гарсан шүлхий өвчний улмаас улсын төсвөөс зургаан тэрбум гаруй төгрөг зарцуулсан. Үүний 2,1 тэрбумыг  вакцинжуулалтад зориулсан байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж