Кака удахгүй охинтой болно

Хуучирсан мэдээ: 2010.12.11-нд нийтлэгдсэн

Кака удахгүй охинтой болно

“Бурхны хүү” гэгддэг Кака фенүүддээ таатай мэдээ дуулгалаа. Тэрбээр саяхан өөрийн Twitter дэх блогтоо тун удахгүй дахин аав болох гэж буй тухайгаа бичсэн байна. Хосууд 2008 оны зургадугаар сард хүүтэй болж, хүүгээ Лука хэмээн нэрлэсэн юм. Харин өдгөө бяцхан Лука хүү охин дүүтэй болох гэж байгаа тухай Кака баяртайгаар мэдэгджээ. Какагийн эхнэр Каролин Селико өдгөө дөрвөн сартай жирэмсэн бөгөөд ирэх оны дөрөвдүгээр сард амаржих гэнэ.

Кака Twitter-тээ “Миний хөөрхөн эхнэр дахин хөл хүнд болсон гэдгийг дуулгахад таатай байна. Энэ удаад бид охинтой болно” хэмээн бичжээ.

Аз жаргалтай хосуудад баяр хүргэе.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж