“Мөнгөн угалз” наадам болно

Хуучирсан мэдээ: 2010.12.11-нд нийтлэгдсэн

“Мөнгөн угалз” наадам болно

Хэвлэлийн Хүрээлэнгээс хоёр жил тутам зохион байгуулдаг “Мєнгєн угалз” шилдэг сэтгүүлчдийн сүлд модны наадмыг энэ жил гурав дахь удаагаа арванхоёрдугаар сарын  21-ний өдөр Сонжин Гранд зочид буудалд зохион байгуулахаар болжээ. Энэ удаагийн сүлд модны наадамд Улаанбаатар хот болон орон нутгийн шилдэг 250 сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, ардчилсан, шинэ сэтгүүл зүйг дэмжигч нийгмийн зүтгэлтэн, урлаг, соёлынхон оролцох юм байна.

Хэвлэлийн хүрээлэн нь ардчилсан, хараат бус сэтгүүл зүйн хөгжлийн төлөө судалгаа, шинжилгээний өргөн хүрээний ажил хийдэг бөгөөд хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн байгууллагын хувьд 2010 оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагуудыг “Мөнгөн угалз” наадмын хүрээнд албан ёсоор тодруулж зарлах юм байна. Наадмын үеэр  есөн телевиз ажиллаж, шинэ жилийн баярын өдрүүдэд нийслэл хот болон улс даяар цацах ажээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж