
“Балигийн Ардчиллын форумын нээлтэн дээр ноён Юдхойоно “Бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграц нь эдийн засгийн хөгжил дээр голчлон анхаарч байна. Гэвч бидэнд улс төрийн хөгжлийн ялгааг ойртуулах зайлшгүй шаардлага тулгараад байна. Хэрэв бид улс төрийн хөгжлийн ялгааг арилгахгүй бол улс орны хөгжилд хүндрэл учруулах болно. Цаашлаад улс төрийн тогтворгүй байдал бий болбол бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлэл учруулах болно” гэж мэдэгджээ.
“Түүнчлэн бид энх тайван, ардчиллын талаар илүү сайн ойлголттой болох нь чухал бөгөөд үүнийг бүс нутгийн хамтын ажиллагааны салшгүй хэсэг болгох хэрэгтэй. Ардчиллын хамгийн том сорилт нь хөгжлийн үндэс болох тогтвортой байдал юм. Улс орон бүр өөрийн туулж ирсэн зам мөртэй тул ардчилал хэрхэн тогтвортой байдлыг бий болгодог тухай тодорхой, тогтсон загвар гэж үгүй. Гэхдээ ардчиллыг зөвхөн хөгжил дэвшлийн түлхүүр гэж бас ойлгож болохгүй. Сайн засаг захиргаа, хууль журам, эв нэгдэл мөн шаргуу хөдөлмөр зэрэг нь хөгжилд хүрэх гол зарчмууд юм” хэмээн ноён Юдхойоно нэмж хэлжээ.
Бүтэн 30 жил засгийн эрхийг барьсан Соихарто 1998 онд албан тушаалаасаа хүлээлгэн өгснөөс хойш Индонез улсад ардчиллын үнэт зарчмуудыг баримталж иржээ. Тийнхүү тус улс нь захиргаадалтын дэглэмээс ардчилалд шилжсэн байна.
2008 онд Индонезийн санаачилсан Балигийн ардчиллын форумын зорилго нь улс орнуудын хооронд ардчиллын үзэл бодлыг чөлөөтэй солилцож, ардчиллыг хөхиүлэн дэмжих зорилготой юм.