Тооллогын дүн зургадугаар сарын 30-нд гарна

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Тооллогын дүн зургадугаар сарын 30-нд гарна

Хүн ам, орон сууцны тооллогын урьдчилсан дүнг саяхан Засгийн газарт танилцуулсан. Тооллогод 714 мянга 784 өрхийн хоёр сая 650 мянга 673 хүн хамрагдсан урьдчилсан дүн гарсан юм. Гэхдээ энэ нь хүн амын нэгдсэн тоо биш бөгөөд үүн дээр хорих анги болон цэргийн албан хаагч, гадаадад суугаа монголчуудын тоо нэмэгдэх юм. Харин тооллогын эцсийн дүнг ирэх зургадугаар сарын 30-нд гэхэд гаргахаар Үндэсний статистикийн хороо даалгавар авсан байна. Мөн тоологдсон өрх, хүн амын тоо, нас, хүйс, тэдний амьдарч байгаа орон сууцны төрлийн талаарх эцсийн дүн тодорхой болно. Мэдээлэл боловсруулах ажлын хүрээнд Үндэсний статистикийн хороо аймгуудын тооллогын мэдээг цахим санд оруулж дуусчээ.

Б.СҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж