
“Бид Танхимд хуулийн төслийг өргөн барихаас өмнө уг төслийг сайжруулах талаар Ардчилсан болон Бүгд найрамдах намын гишүүдтэй ярилцах болно” Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пэлоси хэлэв.
Татварын хөнгөлөлтийн талаарх маргаантай байдал парламентын хурлыг урагшгүй болгож байна. Гол нь одоо мөрдөгдөж байгаа татварын тухай хуулийн хүчинтэй хугацаа энэ онд дуусгавар болж байгаа тул яаралтай шинэ хуулийг батлах хэрэгтэй болоод байна.
Ноён Обама хэдий чинээлэг иргэдэд оногдуулах татварын хэмжээг өөрчлөхийг хүсч байгаа ч эдийн засгийн нөхцөл байдал, ажилгүйдлийг харгалзан үзэж ижил хэмжээнд байлгахаар шийдсэн ажээ. Харин Ардчилсан намынхан ноён Обамаг баячуудад татварын хөнгөлөлт үзүүлж, үл хөдлөх хөрөнгийн хэмжээг багаар тогтоох хүсэлтэй байна хэмээн үзэж байгаа юм.