
Верстийг ч гэсэн өнгөрсөн жил тус багийн плей-оффын амжилтыг ахиулна гэдгээ хэвлэлийн хурал дээр хэлжээ. Багийн удирдлагууд ч Стэнлийн цомын төлөөх тулааны утааг мартаагүй байгаа довтлогчоор хүчээ зузаатгасандаа сэтгэл хангалуу байгаа. Нэг ёсондоо тэд өөрсдийгөө бэлэн гэж үзэж байгаа ажээ.
“Флайерс”-ын менежер Пол Холмгрен хэлэхдээ “Тэр Чикагогийн сүүлийн жилүүдийн амжилттай салшгүй холбоотой. Тэр манай багийн довтолгоог өөр чиг хандлагатай болгоно. Тэр залуу хэдий ч сайн довтлогчийн нэг. Тэр бүхий л нөхцөлд гоолдох чадвартай” гэжээ.
Верстийг 3,083 сая ам.долларын цалин авч байгаа бөгөөд ирэх жил түүний гэрээний сүүлчийн жил байх юм. Тэгэхээр цаашид үнэтэй гэрээ хийх эсвэл лигийн дундаж довтлогчдын нэг болж үлдэх үү, үгүй юу гэдгээ шийдэх баг нь “Флайерс” гэж болно.
“Мапл Леафс” багийн хувьд өнгөрөгч долоо хоногт хийж байгаа хоёр дахь солилцоо нь энэ болж байна. Тэд “Анахим Дакс”-тай мөн довтолгооны чиглэлээр тохиролцоонд хүрч байсан билээ.