“Haranga Resources” Австралид IPO хийжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

“Haranga Resources” Австралид IPO хийжээ

Арванхоёрдугаар сарын есний өдөр Австралийн хөрөнгийн бирж дээр Монголд үйл ажиллагаа явуулдаг Haranga Resources компани албан ёсоор бүртгүүлж, IPO хийжээ. Haranga Resources компани төмрийн хүдрийн хайгуулын чиглэлээр ажилладаг аж.Тус компани нь анхдагч зах зээлд 125 сая ширхэг хувьцаагаа A$ 20 центээр үнэлэн гаргажээ. Хувьцааны нээлтийн ханш буюу анхны арилжаа 54 центээр эхэлсэн бол  эхний өдөр хувьцааны ханш хамгийн дээд үедээ 56 цент хүрчээ. Энэ өдөр хоёрдогч зах зээл дээр нийтдээ 8,028,274 ширхэг хувьцаа дөрвөн цагийн турш арилжаалсан байна. Арилжааны нийт дүн нь A$4,218,550.10 гэсэн үзүүлэлттэйгээр нэгж хувьцаа 53.5 центээр хаагджээ.  Өссөн хувиар 167.5, хамгийн өндөртөө 180 хувиар өссөн нь сүүлийн жилүүдэд байгаагүй өндөр үзүүлэлттэй нээлтийн өдөр боллоо гэсэн үнэлгээг биржийн мэргэжилтнүүдээс авсан байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж