Гэр хорооллын худгууд жорлонгоос бохирдож байна

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Гэр хорооллын худгууд жорлонгоос бохирдож байна

Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын албанаас дүүргийнхээ газар нутаг дахь гүний худгийн усанд  энэ сарын эхээр шинжилгээ хийсэн байна. Тус дүүрэгт 165 худаг байдгаас 52-т нь шинжилгээ хийж үзэхэд 12 худгийн уснаас халдварт нян илэрчээ. Сүхбаатар дүүргийн 9, 10-р хороо, Зуун айлын орчмын нутаг дэвсгэр цаашлаад долоон буудал, Дамбадаржаа хүртэлх газар бүхэлдээ хөрсний бохирдолд автсан нь элдэв өвчлөл, халдварт шар өвчин гарах нөхцөлийг бүрдүүлж байна хэмээн улсын байцаагчид дүгнэсэн байна. Гэр хорооллын худгууд айлуудын бохирын нүх, жорлонтой ойр байдгаас ийнхүү бохирдох болсон аж.

Ж.ГЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж