Арабын Бүгд найрамдах Египет улсын Гадаад хэргийн сайд мэдэгдэл ирүүлэв | News.MN

Арабын Бүгд найрамдах Египет улсын Гадаад хэргийн сайд мэдэгдэл ирүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.02.23-нд нийтлэгдсэн

Арабын Бүгд найрамдах Египет улсын Гадаад хэргийн сайд мэдэгдэл ирүүлэв

Цаг агаарын гэнэтийн аюулт үзэгдэл, их хэмжээгээр орсон цасны улмаас хэдэн зуу, мянган мал сүргээ алдаж, олон малчид амьдралын эх үүсвэргүй болсон явдалд Арабын Бүгд найрамдах Египет улсын Гадаад хэргийн сайд, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний /ЭҮНХ/ дарга харамсч буйгаа илэрхийлээд Монгол Улсын Засгийн газар болон монголын ард түмэнтэй эв санаа нэгдэж буйгаа илэрхийлж байна. Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний гишүүн болох Монгол Улсад санхүүгийн хямралтай байгаа энэ үед цаг агаарын энэхүү онцгой нөхцөл байдал нь тус улсын хүнсний хангамжинд сөргөөр нөлөөлж, ядуурлыг улам даамжруулах вий гэдэгт сэтгэл зовниж буйгаа ЭҮНХ-ний дарга илэрхийлэв.

Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний дарга малчид болон мал сүргээ аврахын тулд Монгол Улсын Засгийн газраас авсан яаралтай арга хэмжээг дэмжин энэхүү хямралыг даван туулахад ЭҮНХ-ий улс орнуудыг оролцуулан Олон улсын хамтын нийгэмлэг болон хандивлагчдад хандан Монгол Улсын Засгийн газрыг дэмжих тодорхой, түргэн арга хэмжээ авахыг уриалж байна хэмээн Гадаад харилцааны яамнаас дамжууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж