Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Тахилтын хөтлөөр 12-р сарын 09-ны 05.30 цагийн орчим хууль бусаар мод тээвэрлэсэн иргэнийг саатуулсан байна. Сэлэнгэ аймгийн Мандал сум харьяат 25 настай эрэгтэй Э нь СЭА 30-43 дугаартай Кia Fronter маркийн машинаар мод ачиж, хот руу ирж яваад саатуулагдсан аж. Иргэн Э нь гарал үүслийн бичиггүй 400 шуудай мод тээвэрлэж явсныг Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын эргүүлийн цагдаа илрүүлэн журамлажээ. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Н.Түвшин