Америкийн сагсчид Монголын лигт өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Америкийн сагсчид Монголын лигт өрсөлдөнө

“Сагсан бөмбөгийн хэлхээ” төрийн бус байгууллага болон “Милл хаус” ХХК хамтран “Аватар” нэртэй сагсан бөмбөгийн шинэ багтай болжээ. Монголын сагсан бөмбөгийн холбооны дээд лигт өрсөлдөхөөр сойж буй энэ багийн  гишүүдийн 80 хувь нь Монголын дээд лигт тоглож байсан туршлагатай тамирчид байх бол АНУ-аас хоёр тамирчин багтаа урьснаараа онцлог юм. “Аватар” багт хүчин зүтгэж, Монголын сагсан бөмбөгийн талбайд хүч үзэх Америкийн хоёр сагсан бөмбөгч муж, хотын аварга, шилдэг тоглогчоор шалгарч байсан өндөр ур чадвартай тамирчид гэнэ.
Өнөөдөр “Аватар” багийг болон АНУ-аас ирсэн тамирчдыг танилцуулах хэвлэлийн бага хурал “Монгол ньюс” мэдээллийн төвд болно.  

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж