Хоёр төслийг нэгтгэн хэлэлцэхээр боллоо

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Хоёр төслийг нэгтгэн хэлэлцэхээр боллоо

Чуулганы нэгдсэн хуралдаанаар дөнгөж сая Нотариатын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төслийг хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Байнгын хороонд шилжүүлсэн байна. Үүний дараагаар уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нэр бүхий 17 гишүүний санаачилсан хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Нэг асуудлын талаар боловсруулагдсан хоёр төсөл байгаа тул нэгтгэн боловсруулах ажлын хэсэг байгуулж анхны хэлэлцүүлгээр нэгтгэн оруулах гэдэг дээр үндсэнд нь санал нэгдлээ.

Гишүүдийн боловсруулсан төсөлд ялгаатай зүйл багагүй байгаа бөгөөд тухайлбал нотариатын үйл ажиллагааг сайдын тушаалаар биш хуулийн зүйл заалтаар тодорхойлох зэрэг байгаа гэнэ.

Энэ хуулийн төсөл батлагдсанаар одоо үйл ажиллагаа явуулж буй 283 нотариатчдын орлого багасч болох ч иргэд, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учрах бэрхшээлийг багасгах шаардлага илүү чухлаар тавигдаж байгаа гэнэ.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж