Ч.Мөнхбат ажлаа хийж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Ч.Мөнхбат ажлаа хийж байна

Улсын Ерөнхий Прокурорын орлогч Ч.Мөнхбатыг ажлаас халагдах өргөдлөө  өөрийн хүсэлтээр гэх мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаад байгаа. Энэ талаар Ерөнхий Прокурорын  орлогч Ч.Мөнхбатаас тодрууллаа.

-Таныг ажлаас халагдах өргөдлөө өөрийн хүсэлтээр өгсөн гэх гарсан байна л даа. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Тийм мэдээлэл гарсан байна лээ. Хаанаас, ямар эх сурвалжаас  энэ мэдээллийг авсан болохыг мэдэхгүй юм. Би ажлаа хэвийн үргэлжлүүлж байгаа. Ташаа мэдээлэл олон нийтэд гаргасан  хэвлэлүүд залруулга гаргасан. Харин залруулга гаргахгүй гэсэн нэг сонинг шүүхэд өгсөн.

-Таныг өргөдлөө өгсөн болохоо нууцалж байгаа гэх хардлага байхыг үгүйсгэхгүй юм?

-Миний хувьд өөрөө  албан ёсоор ажлаас халагдах өргөдлөө өгөөгүй. Нууцалсан зүйл огт байхгүй. Ерөнхий Прокурор бид хоёр гар нийлэн ажиллаж байгаа.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж