Дулааны цахилгааны станцад доголдол гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Дулааны цахилгааны станцад доголдол гарчээ

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр Өмнөговь аймгийн ихэнх нутгаар өчигдөр 12-17 цагийн хооронд буюу таван цаг гаруйн хугацаанд 16-34 метр секундын хүчтэй шороон шуурга шуурчээ. Уг шороог шуурганы улмаас Гурвантэс суманд гурван айлын гэр, 56 метр модон хашаа нурсан байна. Мөн аймгийн Дулааны цахилгаан станцад 19 цагийн орчим техникийн доголдол гарч ийт аймгийн хэмжээнд цахилгаан, дулаан тасалдсан аж. Гэмтлийг 22 цагийн орчим засварлаж, хэвийн ажиллагаанд оруулжээ.  

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж