Монгол Улс дүрвэгсдийг хүлээн авдаг

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Монгол Улс дүрвэгсдийг хүлээн авдаг

НҮБ-ын Хүний эрхийн комиссын хуралдаан өнгөрсөн сард Женев хотноо болж, Монгол Улс хүний эрхийг хэрхэн хангаж ажилласан талаараа тайлан тавьсан.  Харин энэхүү тайланг  НҮБ-ын Хүний эрхийн комисс хангалттай гэж үзэлгүй нэмэлт зөвлөмж өгснөөр өндөрлөсөн юм. НҮБ-аас өгсөн нэмэлт зөвлөмжүүдийн нэг нь НҮБ-ын дүрвэгсдийн дээд комиссарын газраас /НҮБДДКГ/ 1951 онд гаргасан конвенцид Монгол Улс нэгдэн орох байсан. Аливаа улсын Засгийн газар дээрх конвенцид нэгдэн орсон ч ороогүй ч дүрвэгсдийг нутаг дэвсгэрээрээ дамжин өнгөрүүлэх, орогнуулахыг олон улсын хуулиар үүрэг болгосон байдаг. Харин дээрх конвенцид нэгдээгүй улсад орогнох дүрвэгсдийн статусыг НҮБДДКГ-аас олгодог юм. Одоогоор манай улсад НҮБДДКГ-аас албан ёсоор дүрвэгчийн статус авсан 12 хүн орогнодог бөгөөд дүрвэгчийн албан ёсны статус бүхий монголын 200 гаруй  иргэн гадаадад амьдарч байна. Дүрвэгсэд гэдэг нь арьс, өнгө, шашин шүтлэг, яс үндэс, улс төрийн үзэл бодол эсвэл нийгмийн тодорхой бүлгийн гишүүнчлэлийн улмаас мөрдлөг  хавчлагад өртөж эх орноосоо гарах зайлшгүй шаардлагатай болсон иргэдийг хэлдэг юм байна.  

Р.САРАНГОО

Зохиогчийн эрх:
“Улс төрийн тойм” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж