Ж.Ганчимэгийн “Салж эгээрэх хорвоо” тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Ж.Ганчимэгийн “Салж эгээрэх хорвоо” тоглолт болно

Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Жавсангийн Ганчимэгийн “Салж эгээрэх хорвоо” уран бүтээлийн цэнгүүн энэ сарын 15-ны 19 цагаас МҮЭ-ийн Соёлын төв ордонд болно. Тэрбээр Дархан хотын “Залуучууд” театрын дуучин бөгөөд олон сайхан дуугаараа олны танил болсон юм. Тоглолтод МУАЖ Б.Зангад, МУАЖ А.Нэргүй, МУГЖ Г.Алтанцэцэг зэрэг дуучдаас гадна яруу найрагч Б.Лхагвасүрэн, Ц.Бавуудорж нар оролцоно.
Мөн Зэвсэгт хүчний жанжин штабын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Дархан хотын Залуучууд театрын бүжигчид оролцоно.


Н.Наран

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж