НҮБ-ын шинжээчид шүлхийн үнэлгээг танилцуулна

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

НҮБ-ын шинжээчид шүлхийн үнэлгээг танилцуулна

Манай улсын зүүн бүсийн аймгуудад малын гоц халдварт шүлхий өвчин гарч, олон тооны мал устгалд оруулсан. Гурван сарын турш үргэлжилсэн энэхүү аюулт өвчний дуулиан шуугиан хилийн чанадад хүрч, мах махан бүтээгдэхүүний экспортлогч орныхон эргэлзэхэд хүрээд байгаа билээ. Тиймээс НҮБ-ын  байгууллагаас шинжээчид ирж зарим аймагт гарсан шүлхий өвчний байдалд үнэлэлт мониторинг хийхээр газар дээр нь ажиллаад ирсэн юм.  Тэдгээр шинжээчид өнөөдөр Монгол УЛсад гарсан шүлхий өвчний байдалд өгч буй  үнэлгээний талаарх мэдээллээ олон улсын хандивлагчдад танилцуулах гэнэ. Танилцуулгад  Монгол Улсад суугаа Канад, Япон, Герман, ОХУ, АНУ зэрэг олон улсуудын төлөөлөл оролцох ажээ. Танилцуулга өнөөдөр 14.00 цагт ХХААХҮ-ийн яамны хурлын танхимд болно.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж