Ардчиллын баярт Баабар үг хэлнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Ардчиллын баярт Баабар үг хэлнэ

Монголд өрнөсөн Ардчилсан хувьгалын 20 жилийн ойн арга хэмжээ энэ өдрүүдэд үргэлжилж байна. Өчигдөр Сүхбаатарын талбайд 600 гаруй оюутан залуус оролцсон “flash mob” арга хэмжээг Ардчилсан намаас зохион байгуулсан.

Харин өнөөдөр 14.00 цагаас Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурал төрийн ордны Их танхимд болно. Хүндэтгэлийн хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ дамжуулж, Ардчилсан Хувьсгалын 20 жилийн ойг зохион байгуулах Үндэсний хорооны орлогч дарга, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг үг хэлнэ. Мөн түүнчлэн УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд, МоАХ-ны дарга Х.Баттулга, Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг Да.Ганболд, Б.Батбаяр буюу Баабар нар оролцох юм байна.

Харин 15.00 цагаас Монгол бөхийн өргөөнд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан, 21.00 цагаас ёслолын буудлага, маргааш 11-ний 19.00 цагаас Улаанбаатар паласын концертын их танхимд рок попын бүх оддын хамтарсан тоглолтыг зохион байгуулна.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж