Чуулганы хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар эхэллээ. Төрийн өмчийг орон нутагт шилжүүлэх шийдвэрийг хуулийн дагуу УИХ-аас шийдвэрлэдэг аж. Уг тогтоолын төслийн хэлэлцүүлгийн хүрээнд УИХ-ын гишүүдийн зүгээс Орон нутгийн тухай бие даасан хуультай болох зэрэг саналууд гарлаа. Мөн Төрийн өмчит аж ахуй нэгжүүдийн талаар, өмчийн эзэнгүйдлийн талаар тодорхой асуудлыг хөндлөө. Чуулганы хуралдаанд Төрийн өмчийн хорооны дарга ДСугар оролцож гишүүдийн асуултанд хариулт өгч байна.Тэрээр Төрийн өмчит аж ахуй нэгжийн үйл ажиллагааны алдагдлын талаар “Манайд 89 төрийн өмчит аж ахуй нэгж бүртгэлтэй. Үүний 40 нь ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаггүй гэж хэлмээр байна. Үүнийг нь эргэн харах шаардлагатай” гэсэн байна.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж