Энх тайвны шагнал гардуулахад 19 орон оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Энх тайвны шагнал гардуулахад 19 орон оролцохгүй

Оросыг оролцуулсан нийт 19 орны төлөөлөгчид 2010 оны  Нобелийн энх тайвны шагнал гардуулах ёслолд оролцохгүй.

Ёслол шагналтан нь шоронд сууж байгаа учир ирэх боломжгүй  ч арванхоёрдугаар сарын 10-нд Осло хотноо болно гэж Норвегийн Нобелийн хороо дамжуулжээ.

Reuters  агентлагийн мэдээлснээр “Хятад дахь хүний суурь эрхийн төлөө хүчирхийллийн биш урт хугацааны тэмцэл явуулсан” гэх тодорхойлолтоор иргэн Лю Сяобо нь шагналтан болж байгаа БНХАУ ба  ОХУ-аас гадна өөрсдийн тө­лөө­лөгчдийг шагналын ёслолд ирүүлэхгүй гэсэн орнуудын жаг­­саал­тад Казахстан, Украин, Колумби, Тунис, Саудын Араб, Пакистан, Серб, Ирак, Иран, Вьетнам, Афганистан, Венесуэла, Филиппин, Египет, Куба ба Марокко оржээ.

Нобелийн хорооны нарийн бич­гийн дарга Гейр Лундестад, Франс Пресс агентлагт мэдэгдэхдээ ёслолд уригдсан ихэнх орны төлөөлөгчид энд хүрэлцэн ирэхээр зөвшөөрсөн гэв. “Тоог харахад л хангалттай. Уриг­дагсдын ихэнх ирнэ” гэсэн түүний үгийг агентлаг дамжуулж байна. Ослод суугаа гадаадын элчин сайдын яамдын төлөөлөгчид уламжлал ёсоор бүгд оролцдог ёслолд 44 орны Элчин сайд нар ирэх бөгөөд Алжир, Шри-Ланка хоёр хариугаа хараахан ирүүлээгүй байна гэж Лундестад мягмар гаригт мэдэгдсэн байлаа. Франс Прессийн мэдээгээр Оро­сын дипломат албаны төлөөлөгч ёс­лолд ирэхгүйгээ “сул цаг байх­гүй” хэмээн тайлбарласан гэнэ.

Нобелийн институтын мэдэг­дэлд тэмдэглэхдээ 2008 онд Фин­лян­дын экс ерөнхийлөгч Мар­ти Ахтисаарид уг шагналыг Сер­бийн Косовогийн хязгаарт сөр­гөлдөөнийг зохицуулсан гэж гар­дуу­лахад бас их маргаан гаргаад 10 орны Элчин сайд нар ирээгүйг хэлжээ.

Одоо 54 настай, хүний эрхийн төлөө тэмцэгч Лю тухайн үедээ Тянь Аньминийн талбайн оюут­ны эсэргүүцлийн жагсаалд оролц­со­ноос хойш Хятадын эрх ба­ригчдын хараа хяналтад байлаа. Тэрээр бараг 20-иод сар шоронд байжээ. Өнгөрсөн жилийн арван­хоёрдугаар сард Люг төрийн байгуу­лалтыг нураах гэсэн хэр­гээр 11 жил шоронд хорихоор шийтгэжээ. Барууны орнууд ба хү­ний эр­хийн байгууллагууд Хята­дын эрх ба­ригчдад хандан Нобе­лийн шаг­налтанг суллахыг уриалж байгаа. Люд шагнал олгож байгаа нь шагналын үндсэн зарчмыг зөрч­лөө гэж Бээжин үзэж байгаа юм.

Нобелийн энх тайвны шагнал нь Шведийн аж үйлдвэрийн хөрөнгөтөн Альфред Нобелийн гэрээслэлийн дагуу бий болгосон таван шагналын нэг бөгөөд шаг­налыг үндэслэгчийн нас барсан арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Осло хотноо уг шагналыг гардуулах ёслол болдог. Энэ жилийн Нобелийн шагналын мөнгөний хэмжээ нь 10 сая швед крон буюу нэг сая орчим евро болж байна.

Ш.Самбуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж