Эдийн засгийн 350 мянган гэмт хэргийг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн 350 мянган гэмт хэргийг илрүүлжээ

Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яамны мэдээлснээр 2006 оноос хойш улсын хэмжээнд хууль хяналтын байгууллагынхан эдийн засгийн гэмт хэрэгтэй холбоотой 351 мянган гэмт хэргийг илрүүлж, 171,74 тэрбум юанийн хохирлыг буцаан төлүүлжээ.

Яам Хятадын эдийн засгийн гэмт хэргийг харьцангуй ноцтой, гэхдээ энэ салбарт хууль зөрчигдөж байгаа ерөнхий чиглэл тодорхой болж байна гэлээ.
Гэмт хэргийн ерөнхий тоо өсч байгаа ба 2000 оноос тэр тоо нь жилдээ 9,2 хувиар өсч байна.

Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэхдээ банкны карт ашиглах замаар хууль зөрчиж буйтай тэмцэх иж бүрэн арга хэмжээг 2008 оноос хойш явуулж байгааг яам тэмдэглэжээ. Таван сарын дотор 2400 хэрэг илэрч 61 сая юанийн эдийн засгийн хохирлыг нөхөн төлүүлсэн байна. 2006 оноос хойш мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдэхтэй холбоотой 11 мянган  хэргийг мөрдөн байцааж хуурамч гурван тэрбум юанийг хураасан байжээ.

2008 оноос татварын гэмт хэргийн салбарт хуурамч бичиг баримт үйлдсэнтэй иж бүрэн тэмцэл явуулсны үр дүнд 15 мянган хэргийг илрүүлж, хуурамч бичиг баримт худалдах 6000 газрыг бут ниргэн 2000 орчим гэмт хэргийн бүлэглэлийг устгаж, 770 мянган ширхэг хуурамч баримтыг хураасан байв.
 
Үнэт цаасны наймааны салбар дахь гэмт хэрэгтэй холбоотой 28 компанийн  хэргийг мөрдөн байцааж таван тэрбум юанийн хөрөнгийг гаргуулж энд холбоотой долоон тэрбум юанийн хөрөнгийн хамгаалалтыг хийжээ.

Арилжааны салбарын авлигатай тэмцэхдээ 2006 оноос хойш Хятад даяар 4,8 мянган хэргийг илрүүлэн 335 сая юанийн эдийн засгийн хохирлыг барагдуулан 4,3 мянган хүний үйл ажиллагаанд шалгалт хийжээ.  2007 оны долдугаар сард АНУ-ын Холбооны мөрдөх товчоотой хамтран тусгай ажиллагаа явуулан  20 гэмт хэрэгтнийг барьсан байв. Хуурамч эмийн олон улсын худалдааны сүлжээг 2008 оны зун илрүүлэн хуурамч эм үйлдвэрлэх 22 нууц үйлдвэрийг устган эргэлтээс 260 сая юанийн хуурамч эмийг хураан устгажээ.

Хятадын тусгай албаныхан 2006 оноос хойш гадаадын ижил төстэй байгууллагуудтай хамтран ажиллаж эдийн засгийн гэмт хэрэгт холбогдсон 250 гаруй хүнийг барин шилжүүлэх ажлыг хийжээ.

Ш.Самбуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж