Нотариатын хуулийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Нотариатын хуулийг хэлэлцэнэ

УИХ-ын өнөөдрийн хуралдаан Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар эхэлнэ. Үдээс өмнөх хуралдаанд Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын 17 гишүүн өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, мөн Засгийн газраас 2010 оны арваннэгдүгээр сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Нотариатын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх юм.

Шинэчилсэн найруулгын төсөл нь өмнөх хуулийн 50-иас илүү хувьд өөрчлөлт орохоор бол боловсруулагддаг бөгөөд өнөөдрийн хуралдаанаар нэмэлт өөрчлөлт хийх үү, шинэчилсэн найруулга хийх үү гэдгийг шийдэхээр болж байна.

Харин үдээс хойшхи чуулган 15.00 цагаас хуралдан Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл болох Засгийн газраас хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцэх юм.

Б.Мандах
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж