Сагсан бөмбөгийн залуучуудын УАШТ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн залуучуудын УАШТ эхэллээ

Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Залуучуудын улсын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлж байна. Хэдийгээр 20 шахам жилийн туршид тасралтгүй зохиогдож байсан ч өнгөрсөн жил заал танхимын асуудалаас болж зохиогдоогүй өнжсөн Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн спортын төв ордонд үргэлжилж байна. Сагсан бөмбөгийн дээд лигийн тэргүүн тоглогч, лигийн түүхэнд хамгийн анх 2000 онооны босгыг давж байсан О.Баярсүх агсны нэрэмжит тус тэмцээнд эрэгтэй 20, эмэгтэй 7 багийн 300 гаруй тамирчид оролцож байгаа юм. Энэ жилийн тэмцээний нэгэн онцлог нь өнгөрсөн жил оролцож чадаагүй залууст боломж олгож байгаа бөгөөд өөрөөр хэлбэл 1990 онд төрсөн 21 настай залуучууд оролцож байгаа юм. Эрэгтэй 20 багийн тамирчид тав таваараа дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа бол эмэгтэй 7 баг хоёр хэсэгт хуваагдан тоглож байна. 2011 оны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний албан ёсны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр 14.00 цагаас болох бөгөөд энэ сарын 20-нд аваргууд тодорно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж