Сэтгүүлчдийн дунд уралдаан зарлажээ

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчдийн дунд уралдаан зарлажээ

Авлигын эсрэг Улсын Их Хурлын гишүүдийн бүлгээс Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан сэтгүүлчдийн дунд "Сонирхлын зөрчил Монгол Улсад" сэдвээр нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлаж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Сүхбаатар нар сэтгүүлчдэд мэдээлэл хийжээ. Сэтгүүлчдийн дунд  зарласан уг уралдаанд ирүүлэх бүтээл нь олон нийтийг соён гэгээрүүлэх зорилготой, сонирхлын зөрчлийн талаар бодит баримтад тулгуурлаж, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн өнгө аяс, чиглэлээр бичигдсэн нийтлэл, нэвтрүүлэг байх гэнэ.

Дээрх нийтлэл, нэвтрүүлгүүд нь аль нэг сонин, мэдээллийн веб сайтад нийтлэгдсэн, телевизээр цацагдсан байх бөгөөд  бүтээлийг хэвлэмэл болон цацагдсан телевизийн нэвтрүүлгийн бичлэгийн хэлбэрээр энэ сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд Авлигын эсрэг Улсын Их Хурлын гишүүдийн бүлэгт ирүүлэх юм байна.

Шагналын санг хоёр сая  төгрөгт багтаан байр эзлүүлж, шалгарсан бүтээлд дараах мөнгөн шагналыг олгохоор шийдвэрлэжээ. Үүнд:
    
Нийтлэл
Тэргүүн байр         1 хүн         500 000 төгрөг
Дэд байр               1 хүн         300 000 төгрөг
Тусгай байр          2 хүн         100 000 төгрөг

Нэвтрүүлэг
Тэргүүн байр         1 хүн         500 000 төгрөг
Дэд байр               1 хүн        300 000 төгрөг
Тусгай байр          2 хүн         100 000 төгрөг

Уралдааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг 262569, 50106099 дугаарын утсаар авч болно хэмээн сэтгүүлчдэд мэдээллээ.

Н.Дэлгэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж