“Алтан од”-ыг шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

“Алтан од”-ыг шалгаруулна

Ховд аймгийн ёсөн алдартан шалгаруулах “Алтан од” ёслолын арга хэмжээ энэ сарын 17-ны өдөр Чингис зочид буудалд болно.  Ховд аймгийн оюутан залуучуудын нэгдсэн холбоо, Ховд аймгийн ЗДТГ-аас зохион байгууж буй тус ёслолын ажиллагаанд Ховд аймгаас төрөн гарсан улс төр, урлаг спортын одод оролцох ажээ.  Хоёр жилд нэг удаа болдог уг ёслолд Ховд аймгийн залуус, нутгийн удирдлагуудтайгаа хамтран ажил бүтээлээрээ амжилттай ажилсан оны шилдэгүүдээ шалгаруулах  юм байна. Эл арга хэмжээ хоёр дахь удаагаа зохион байгууллагдаж байгаа бөгөөд анхны “Алтан од” ёслолын шилдэгээр УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр нар шалгарч байжээ.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж