“Together at home” бүтээл шалгарчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

“Together at home” бүтээл шалгарчээ

Монгол хүүхдүүд Японы Кагошима аймгийн Ибүсүки хотод болж байгаа Азийн олон улсын кино фестивалд оролцжээ. Тэд 21 дүгээр зууны Зүүн Азийн хүүхэд залуучуудын өргөн хүрээний харилцааны хөтөлбөрийн хүрээнд уг арга хэмжээнд оролцсон байна. Уг фестиваль нь энэ жил “Гэр бүл” гэсэн сэдвээр болж байгаа бөгөөд Япон, Монгол, Камбож, Солонгос, Лаос, Малайз, Хятад, Мянмар, Тайван, Тайланд, Вьетнам зэрэг орноос хүүхдүүд бүтээлээрээ оролцсон байна. Манай улсаас есөн хүүхэд оролцсоноос нийслэлийн 52 дугаар сургуулийн сурагч Э.Нямдорж, 78 дугаар сургуулийн сурагч Б.Гончигсумлаа нарын “Together at home” хамтын бүтээл шагналт байрт шалгарлаа. Энэ наадамд шалгарсан бүтээлүүдийг дэлгэцэнд үзүүлж, агуулга, санаа, ур хийцээр нь өрсөлдүүлсэн аж. Мөн тус наадамд бүтээлээрээ оролцогчид өөрсдийн авьяас чадвараа үзүүлсэн бөгөөд манай хүүхдүүд монгол ардын дуу хуур болон бий биелгээг үзүүлж сонирхуулсан байна.

Н.Дэлгэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж