Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Шатахууны үнэ буурна

Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боом­тоор орж ирж байгаа А-80 автобензинийн тонн тутамд 150 мянган төг­рөгийн онцгой албан тат­вар ногдуулж байсныг 190 мянган төгрөг, АИ-92 автобензинийн тонн ту­тамд 170 мянган төгрөг байсныг 230 мянган төгрөг болгохоор Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.

Харин дизелийн түлшинд 20 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг хэвээр үлдээсэн байна. Уг шийдвэрийг энэ сарын 10-ны өдрөөс эх­лэн ног­дуулахаар, бусад алс­лагдсан боомтоор орж ирж байгаа автобензин, дизель түлшинд ногдуулж байгаа онцгой албан татварын хэм­жээг хэвээр мөрдөхөөр болов. Ингэснээр дотоодын зах зээл дэх жижиглэн худалдааны үнэ харьцангуй тогтвортой байх боломж бүрдэж байна хэмээн холбогдох газраас үзэж буй юм. Энэ талаар Газрын тосны газрын Хан­гамжийн хэлтсийн зохи­цуулалтын дарга Б.Ба­дар­чаас тодрууллаа.

-Зарим боомтоор орж ирж буй автобензинийн онцгой албан татварыг нэмэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан бай­гаа. Автобензинийн онц­гой албан татвар нэмэгд­сэнээр шатахууны үнэ өсөх үү?

-Тийм асуулдал байхгүй. Дотоодын зах зээлд худал­даалж буй жижиглэн худал­дааны шатахууны үнийг тог­вортой байлгахын тулд ийм шийдвэрийг гаргасан.  Тэгэхээр хэрэглэгчдэд хандаж хэлэхэд онцгой албан татвар нэмэгдлээ гээд шатахууны үнэ өсөхгүй.

-Өмнө нь автобензинийн онцгой албан татварыг чө­лөөл­сөн хэрнээ шатахууны үнэ өссөн шүү дээ?

-Шатахууны үнэ өсөхгүй, энэ сарын сүүлээр харин буурч магадгүй. Оны сүү­лээр шатахууны үнэ буух хандлагатай байгаа.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж