Мадонна дараагийн төвөө Москвад нээнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Мадонна дараагийн төвөө Москвад нээнэ

Попын хатан
хаан Мадонна дэлхий нийтийг сүлжсэн фитнессийн сүлжээ төв байгуулахаар болсон
тухайгаа өнгөрсөн аравдугаар сард мэдээлж байсан билээ. Энэхүү төв нь
чийрэгжүүлэх, галбиржуулах дасгалыг дуу хөгжимтэй хослуулах шинэ арга барилаар
хүмүүст үйлчлэх аж.
хамгийн
эхний салбараа Мексик улсын Мехико хотод нээ
сэн бол хоёр дахь
төвөө Москвад нээхээр болжээ.

Москва хотын улаан талбайн ойролцоо байрлалтай 35,000 ам метр
талбайтай байрыг тохижуулаад байгаа ба ирэх оны гуравдугаар сард нээлтээ хийх
аж. Уг салбараа оросны “Планет фитнесс” төвийн эзэн Ирина Разумоватай хамтран
ажиллуулахаар болсон байна.

Тэрбээр энэхүү сүлжээ төвөө “Хатуу чихэр фитнесс төв” хэмээн нэрлээд байгаа ба
дараагийн салбараа Бразил, Аргентинд нээх аж. Цаашдаа Европын болон Азийн
хотуудад 10 төв байгуулахаар төлөвлөөд байгаа аж. 

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж