Албан даалгавар гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Албан даалгавар гарлаа

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Дорнод аймгийн Засаг даргын санаачилгаар даваа гараг бүрийн 08 цагт удирдах ажилтнуудын дунд ”Шуурхай хуралдаан” зохион байгуулж хэвшээд удаж байна.

    Уг хуралдаанд оролцож буй Засаг даргын дэргэдэх агентлагууд, хуваарийн дагуу өөрийн байгууллагын дэвшүүлэн хэрэгжүүлж буй зорилго зорилт, дэвшилтэт арга хэлбэрийг сурталчилах, бусад агентлагуудаас суралцах зорилгоор хуваарийн дагуу мэдээлэл хийх юм. Энэ сарын 14-ний өдөр аймгийн Шүүхийн шинжилгээний албаар эхэлсэн уг мэдээлэл танилцуулах хуваарь 04 дүгээр сарын 18-ны Нийгмийн даатгал, Татварын хэлтсээр дуусгавар болох юм.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж