100-тын дэвсгэрт “хөхөрчээ”

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

100-тын дэвсгэрт “хөхөрчээ”

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
     ФОТО: Reuters
     
     АНУ-д зуун долларын шинэ дэвсгэрт гүйлгээнд гарлаа. Америкийн эрх баригчид шинэ дэвсгэртийг хамгийн сайн хамгаалалттай мөнгө гэв. Шинэ дэвсгэртийг өмнөхийн адил АНУ-ыг үндэслэгчдийн нэг Бенжамин Франклины хөрөг чимж байна. Харин гурван хэмжигдэхүүнт хамгаалалтын шинэ цэнхэр зураас гол өөрчлөлтийнх нь нэг болжээ. Хонхны зурагтай зураас нь тодорхой өнцгөөр харахад хонхнууд нь 100 гэсэн тоо болдог гэнэ. Дэвсгэртийг баруун зүүн тийш нь хазайлган харвал хонхнууд болон 100-гийн тоонууд нь дээш доош гүйн хөдөлдөг. Урагш, хойш хазайлгавал хонх ба тоонууд хоёр тийшээгээ цуглардаг. Микротехнологи ашигласнаар уг зураас нь дэвсгэрт дээр хэвлэгдээгүй, цаасанд нь сүлжигдэн хийгджээ. «Чернилийн савны дээрх хонх ч өнгөө хувиргана. Чернилийн сав нь АНУ-ын Үндсэн хууль мэтийн чухал баримтуудыг бичсэний, хонх нь эрх чөлөөний бэлгэдэл болж байна». Нэг дэвсгэртийн хэвлэлийн зардал нь 11,8 цент байгаа нь өмнөхөөс 3,2 центээр илүү. Хуучин зуутуудыг гүйлгээнээс аажмаар гаргах ажээ. Америкийн мөнгөн тэмдэгтийн 80 хувь нь АНУ-ын нутаг дэвсгэрээс гадна гүйлгээнд байдаг. Үүнд зуутын дэвсгэрт голлодог ажээ.  Хамгийн анх зуутын дэвсгэртийг 1862 онд гүйлгээнд гаргасан бөгөөд хамгийн сүүлд 1996 онд шинэчилж байжээ.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж