
Мэдээж ямар ч эмэгтэй хүн эр нөхрийнхөө таалалд нийцэж, сайн гэрийн эзэгтэй, сайхан эхнэр байхыг хичээдэг. Үүний төлөө өөрийн чадах бүхнээ ч зориулдаг. Тиймээс нөхөрт гарсан хүүхнүүдийн ихэнх нь найз нөхдөөсөө хөндийрч, нийгмийн амьдралд оролцохоо больдог.
Зарим эмэгтэйчүүд ажлаасаа гарч гэртээ хүүхдээ харж суух ч тохиолдол байдаг. Гэтэл хайртай дуртай хэмээн үхэн хатан араас нь гүйж байж авч суучихаад цагаа болохоор эрчүүд хэлсэн амандаа хүрдэггүй.
Ханилж суугаад жаргаана хэмээн эхнэр авахаасаа өмнө амладаг ч тэр нь хоосон үг байдаг. Зарим эрчүүд ханилж суусан хойноо эхнэрээ дарамталж зовоох нь ч бий. Иймд бүсгүй та өөрийгөө эр нөхрийнхөө дарамтанд байгаа эсэхийг мэдмээр байна уу. Тэгвэл доорх асуултуудыг уншаарай.
– Таныг өөр хүнтэй уулзахад хардаж байна уу,
– Заримдаа таныг нууц амрагийнхаа талаар худал хэлж байна гэж буруутгаж байна уу,
– Энэ байдлаас нь болж таны ааш зан өөрчлөгдөж байна уу,
– Дотны найз нөхөд, гэрийнхэнтэй чинь уулзахаас зайлсхийж байна уу,
– Асуудлыг өөрийнхөөрөө шийдэхэд саад болж байна уу,
– Таныг бусдын тусламжаас холдуулах гэж хичээж байна уу.
– Таныг хэн нэгний өмнө буруутан болгож байна уу,
– Уурлахаараа юм шидэж, хагалж хэмхэлж байна уу?
– Цохиж зодох гэж айлгаж байна уу,
– Дараа нь архи ууж согтоод, биеэ барьж чадалгүй ингэчихлээ хэмээн ярьж байна уу?
– Таныг ч юмуу, эсвэл өөр хэн нэгнийг энэ байдалдаа буруутгаж байна уу,
– Хэрэв тэр өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрөхгүй байвал иймэрхүү зангаа өөрчлөхийг хүсэхгүй байна гэсэн үг.