”Сүүлийн бүжгэндээ” тэр очиж амжихгүй??

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

”Сүүлийн бүжгэндээ” тэр очиж амжихгүй??

“СҮҮЛИЙН БҮЖГЭНДЭЭ” ТЭР ОЧИЖ АМЖИХГҮЙ??

… Хаврынтэр нэг  өглөө дэслэгч  С.Сүхбаатар гэрээсээ гэрээсээ гарахдаа :
-Тэрбиш ахаа? Би дежуртэй шүү гэж хэлээд л жагсаал хувцсаа өмсөөд гэрээс гарсан.Гэтэл түүнийг  цагдаагийн албанд олон жил болсон туршлагатай  ахлагч Тэрбиш  дахиад инээд алдсаар орж ирэхгүй гэдгийг яахин мэдэх билээ???
   Тэр өглөө Цагдаагийн хэлтсийн ерөнхий дежурын халааг 1981оны  тавдугаар сарын 14-ны өглөө дэслэгч С.Сүхбаатар авчээ.

    Өдөр  жирийн л нэг өдөр байлаа. Хаа нэг утас  дугарч  дуулага ирнэ.цагдаагийн хэлтсийнхэн өдөр оройн эргүүлээ согтууруулах ундаа “гоожуурын пиво худалдаалж байгаа “Алтан говь рестораны  орчимд анхаарлаа тавьдаг байлаа.Тэр орой утас хангинан “Алтан говь  зочид зочид  буудалд  Улаанбаатар хотоос ирсэн ТМС-ийн багш эмэгтэйг Г.Э нар зодоод байна гэсэн дуудлага ирсэн газар   Цагдаагийн хэлтсийн дежур дэслэгч  С.Сүхбаатар,эрүүлжүүлэхийн эмч дэслэгч Г.Сэргэлэнгийн хамт очжээ. Тэднийг  хэргийн газар очиход “Г “гэгч этгээд  буудлын өрөөнд  ганцаараа согтуу байжээ.
          Дэслэгч С.Сүхаатар  “Г” сугадан гархад тэр эсэргүүцэл үзүүлээгүй бөгөөд гадагш  гаран буудлын өмнөх хөшөөний дэргэд очих үед гэнэт  халаасандаа нууц явсан хутгаар цагдаагий офецерийн зүрхэн тус газар  хутгадаад зугтаажээ.
      Ингэнэ чинээ санаагүй заөлуу офецер  цусаа  гоожуулан  амь тэнцэн  сарвагнаж байснаа  эмнэлгийн тусламж авч  чадалгүй  газар дээрээ нас баржээ.
  Тэр албан үүргээ гүйцэтгэж явсан хорин гуравхан настай залуухан офецер  бусдын гарт харамсалтайгаар  амь насаа  алдах нь тэр.
    Ингэж  цэл залуугаараа хамт олныхоо дунд манхөрсөн ажээ.  Цагдаагийн амьдрал гэдэг хатуу атлаа хэцүү а лба.

    Түүнийг гэмт хэрэгтэнд хутгалуулан амь тэнцэж байхад түүний хань бүсгүй яагаад юм совин татаж зүүдэлсэн гэдэг. Дөнгөж ажил амьдралын гараагаа эхлэх гэж байсан хайрт бүсгүй Одгэрэл нь ажлаар Дунд говь аймагт ирээд байхдаа  гэнэт хар даран зүүдэлж. Тэр зүүдэнд хань Сүхбаатар нь инээмсэглэн  гараараа далласаар гүн ангал руу  хальтран орлоо гэж зүүдлэн сэрж хань нь түүнд зөн совингоороо  мэдэгдсэн байж хэмээн нулимс мэлтэгнүүлэн  байсан гэдэг.

    Дорноговь аймгийн  цагдаагийн  хамт олон дундаас олон эрэлхэг зоригтон төрөн гарсны нэг бол  гэмт хэрэгтэнд хутагалуулж  амь насаа алдсан хорин настай хонгор зүстэй дэслэгч С.Сүхбаатар билээ. Тэр өнөөдөр хамт олныхоо хүндэтгэлийн самбарт тэр л инээд нисгэсэн цэл залуугаараа мөнхөрчээ.

   Мөн энэ хамт олон дундаас   Эрэдэнэ сумын хэсгийн төлөөлөгч  Аюурзанын Жамьян сүрэн билээ. Энэ хүн Сүхбаатараас арай ахмад чекист бөгөөд бас л харамсалтайгаар гадаалын тагнуулын гар хөл бологчдын гарт алтан амиа алджээ._

…1950  оны 1-р сарын  тэсгэм хүйтэн өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын төлөөлөгч А.Жамьянсүрэнд” Сумын хүний бага эмч Балдан гэгч  архи уун эхнэртээ агсан тавьж  танхарйс байна гэсэн  дуудлага иржээ.
   Дуудлага авсан  төлөөлөгч сумын намын үүрийн дарга  Намсрайтай хамт тэднийд очжээ.

    Гэмт хэрэгтэн Балдан гэгч бол Өвөрлөгч хошуунаас орж ирсэн нэгшэн байсан бөгөөд  гадаадын  хөлсний тагнан туршигч , хүний эмч нэрээрэ халхавчилан орж ирсэн хорлон сүйтгэгч байсныг хашир төлөөлөгч  ахмад дайчин төлөөлөгч хэдийнэ мэдэж байжээ.

    Сумын  дарга Намсрай тэр хоёр эхнэроийнх нь амийг атрах гэж хаалгын хүчтэй татан гэр орход Балдан” Муусайн яргачид хүрээд ирэв үү?Монголын муусайн чононууд  намайг амьдаар нь  барих нь уу? гээд хутга аваннамсрай даргаруу  дайрсан гэдэг.
   Аз болоход энэгрийн халааханд хийсэн төмөр хавтастай зүйл дээр хутга хальтран  арай амь насанд нь хүрээгүй гэдэг.

    Даргыг нь хутгалах гэж дайрсан этгээдийг салгах гэж байгаад  Жамьянсүрэн хутгалуулсан ажээ. Гэмт этгээдийн намын хурал хийж байсан хүмүүс арай гэж  барьж аван хүлээд рхэд хэсгийн төлөөлөгч Жамьян сүрэн  хэдийнэ нас барсан байжээ.

   Гэмт хэрэгтэн Балдан гэгч бол  тухайн үедээ гадаадын тагнуулын байгууллагын  гар хөл бологч тагнуул байсан бөгөөд  байнга х сэжигтэй үйлдэл хийж байсныг  тэр үед шалгаж байсан гэдэг.

   Тэр өөрийг шалгаж  байгаа төлөөлөгчийн анхаарлыг татаж  амь насанд халдахыг  бэлтгэж байсан бөгөөд түүнийг эртнээс алах аар бэлтгэж байжээ
    Тэр    архи уусан үедээ эхнэртээ агсан тавьж  хөрш айлынхан салгах гэхэд хаалгаа дотроос нь түгжин”та нар хэрэггүй  дуртай юм бол” Тэр хэсгийн  төлөөлөгч  самын даргахоёроо дууд  гэж занал  хийдэг байсаар нэг өдөр биелэлээ олж албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн ажилтан бөусдын гарт амь насаа алдажээ..

   Энэ явдлаас хойш  хагас зуун жил өнгөрсөн боловч  тэдний гавьяаг дурссаар байна.тухайдвал маргааш болох  хүндэтгэлийн өдөр гэр бүл үр хүүхдэд нь  хүндэтгэл үзүүлэх нь мэдээж
 Ахмад хуульч хэсгийн төлөөлөгч Жамьянсүрэнгийн охин Ж.Аня 2008 онд нас барсан боловч түүний охин Анягийн Ариунцэцэг өнөөдөр Дорноговь аймгийн Айраг сумын 4-р баг буюу  Төмөр  замын тосгонд сайн сайхан аж төрж байдаг ажээ.

    Говь нутгийн үе үеийн  чекистууд  ард түмнийхээ төлөө тэмцэж явсан  дайчмн замналтай бөгөөд хэсгийн төлөөлгч А.Жамьянсүрэн, С.Сүхбаатар нараас гадна говийн гурван аймагт домог болон яригдсан Хатанбулаг сумын харьяатхамгаалахын хар Дамбаа  буюу Чимэддамбаа  нар их говийнхон бахархаж өнөөдөрч дурсаж байдаг юм.

     Хамгаалахын хар Дамбаа гэгч бол ид улсын хил хязгаар  түгшүүртэй байхад ажиллаж байсан  бөгөөд зориг гэдэг чанга хүн байсан гэдэг.
   Нэг удаа хилээр олон айл нүүж гарах тухай мэдээ авчээ. Түүн дотор хувьгалын эсэргүү буу зэвсэгтэй дээрэмчид байгааг мэджээ. Нэгэнт тулчихсан хамт явсан хоёр эвлэлийн гишүүнээ уулын орой дээр хэвтүүлээд” Нмайг тэр хүмүүс дээр очихоор та хоёр  нууцааро байраа солин  харагдаад байгаарай гээд  буугаар барин тэр олон хүмүүсрүү очжээ.

    Дамбаа дээшээ буудсанаа  нүүж яваа улсад:
-Бид олуулаа. Зэвсэг хэрэглээд яахав.  Худал гэвэл хар гэхэд уулын орйо дээр нөгөө хоёр харагдаж.
-Дамбаа гуай тэр хүмүүсь ухуулга хийж нутагт нь буцаагаад толгойлогч нарыг  нь баривчилж байсан гэдэг
   Энэ мэт олон “халуухан” зүйлтэй нүүр тулж явдаг хүмүүс бол  цагдаагийнхан  билээ.

   Би гурванг үеийн төлөөлөл болгон  гурван эрэлхэг зоригтны тухай  хуучиллаа. Хүмүүс өглөө ажилдаа явахдаа орой гэртээ ирнэ гэж явдаг бол цагдаагийн албан үүрэг гүйцэтгэж байгаа  хүмүүс бол өнөөдөх тийм баталгаа алга гэхэд болно_  
    Өнөөдөр дээрхи гурван эрэлхэг зоригнууддаа хүндэтгэл үзүүлж ёслохын ялдамд хамгийн сүүлд буюу 1081 онд бусдын гарт амь насаа алдсан С.Сүхбаатарын тухай хэдэн хэлье. Энэ залуу дөнгөж 23 настай  байсан бөгөөд өнөөдөр байвал дөнгөж дөч нарч явах байж шүүдээ. Дэслэгч С.Сүхбаатартай хамт ажиллаж байсан цагдаагийн ахмад ажилтнуулын дурсамжийг тантай хуваалцая.

   Цагдаагийн ахмад ажилтан  Г.Чулуунбанди:
–  Ба нэг байгууллагад С.Сүхбаатартай ажиллаж байсан: Хуулийн сургууль төгссөн сайхан залуу байсан. Үргэлж инээмсэглэж явах.Тэр өдөр дежурт гарсан юм билээ.
  Уул нь  тэр үед согтуу хөлчүү улсын талаархи  дуудлаганд эрүүлжүүлэх байрныхан явдаг байсан юм. Эрүүлжүүлэх байрны дарга даслэгч Г.Сэргэлэн дуудлаганд явахдаа талийгаачийг дагуулж явсан юм билээ.
    Хэргийн газар очиж зохицуулаад төврүү явсан юм шиг байгаа юм. Түрүүлээд талийгаач “Г” гэгчтэй хамт гараад Алтан говийн үүдний хөшөөний дэргэд Сэргэлэнгээ дотроос гарч ирхийг хүлээж зогстол “Г” гэгч  халдаасандаа тэнийлгээд  бэлтгэчихсэн хутгаараа гэнэт зүрхэнд нь шаачихаад зугатсан байгаа юм.

 Ингээд л нэг офецер  цусаа годгонуулан амь тамцэн сарвагнаж байснаа ямар эмнэлгийн тусламж авч амжилгүй  бусдын гарт хорлогдсон юм.
Би зүйлд харамсдаг. Гэмт этгээдийн биенд үзлэг хийгээгүй.Тэгсэн бол урьдчилан сэргийлж болох байсан: Залуу нас ингэж л алдаж байгаа юм.Талийгч бол энэ бүгдийг мэддэг хүн. Ганцхан нэгжлэг үзлэг хийсэн л  бол амьд гарах  байсан гэж бодохоос өрөвддөг бас харамсдаг юм.

     Одоо ажиллаж байгаа залуу  цагдаа нартаа хандаж:-Сонор сэрэмж л хүнийг   аварч чадна гэдгийг л мартаж болохгүй.манай  цагдаагийн байгууллага бол дайчин нөхөрлөлтэй улс.

   Албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн нөхөдөө, бас амьд яваа анд нөхдөө дурсацгаая.Үхээд бие биенээ дурсана хүндэтгэнэ гэж байхгүй. Амьддаа бие биенээ хайрла. Үрэгдсэн нөхдөө мөнхжүүлж дурсаж явья.

Цагдаагийн ахмад ажилтан А.Цэнд:
-Би талийгаач дэслэгч С.Сүхбаатартай яг нэг өрөөнд өөд өөдөөсөө хараж суудаг байлаа.Сайхан залуу байсан. Гэр бүл Очгэрэл нь нас бардаг өдөр нь дунд шовь явсан юм билээ.
   Нүдэнд туссан сайхан залуу байсан бөгөөд үргэлж л  ахаа эгчээ гэж явах.Би талийгаачийн гэр бүлд  хүндэтгэл үзүүлье.Бас нэг хүнд  баярлаж явдаг юм. Талийгаачийг хутгалуулчихаад  байхад манай Анагаах ухааны  дунд сургуулийн захирал гавьяат багш Д.Нямхүү багш  яаралтай түргэн дуудаж өгсөн боловч  эмнэлэг хүрэх замдаа нас барсан. Иргэнийхээ үүргийг биелүүлсэн Д.Нямхүүү захиралдаа эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе. Тус мартагдадгүй юм.
   Бас талийгаачийн ар гэрийнхэн болон түүний төгссөн нийслэлийн 20 сургуулийг  1976 онд төгссөн хамт олон багш нарт, 1979 онд НАХЯ-ны ЦНДС-г төгсөгчидөд  ийм сайхан зоригтон хамт олноосоо төрүүлсэнд баяр хүргье.
      Мөн Улаанбаатар хотын БГД-ийн 10-р хорооллын 13-р байрны 2 тоотод оршин суугч эгч талийгаачийн төрсөн эгч Санжмятавын Сарантуяад , болон эмээд нь “ Та бүгдимй сайхан зориг хүү төрүүлсэнд тань  баярллаа гэж “ Дорноговьчуудынхаа өмнөө энэ өдрийн мэнд дэввшүүлье.                               
  1980 оны Шандын залуучууд Барилга, Нийтийн ахуй үйлчилгээний  клубт  залуучуудын нийтьийн бүжиг болдог байлаа. Тэр бүжшгэн дээр  С.Сүхбаатар минь хайрт бүсгүй Очгэрэлтэйгээ  танилцаж билээ.
   Тэр үед цагдаагийн хэлтэст хэдэн шижигнэсэн залуучууд  ирсний нэг нь талийгаач Сүхээ минь байсан гэдэг:
   .Тэд орой болдог нийтийн бүжгэн дээр хэв журам  сахиулаад  өөрсдөө залуустай хөгжилдөн “ сүүлчийн  гурван бүжиг” гэж зарлаад л  шөнө дөл болтол бүжиглэж байсан гэдэг.
   Тэр хайртай бүсгүйтэйгээ энэл бүжгэн дээр танилцаж, Шандын цэцэрлэгээр зугаалж  явсан гэдэг
   Тэгвэл  тэр албан үүргээ гүйцэтгэж яваад даан эрхт  цэл залуухандаа  дуртай “сүүлчинй бүжиг”, хайртай бүсгүй хоёроо орхин  өндөр тэнгэрт байдаг хүслийнхээ “од”руу  харвачихсан гэдэг.
Тиймээ? Тэр  өөрийнхөө дуртай “сүүлчийнхээ бүжгэндээ” дахиад ирхэхгүй   хүслийнхээ хөх тэнгэрээс харж байгаа?? 

Б.ТӨМӨРПҮРЭВ

  Түүхийн жимээр:  


ТОРГОНЫ ЗАМ БОЛ МОНГОЛЧУУДААС ХҮН ТӨРЛӨХТӨНД
БЭЛЭГЛЭСЭН ОЮУНЫ  ҮНЭТ ЗҮЙЛ  ЮМ

                             
…Өрнө дорныг холбоход  юу саад болоод байгааг  Чингэс хаан мэдэж байлаа. Тэр саад болж байгаа зүйл бол  дундад азийн  үхрийн бөөр шиг  ханлигууд   байлаа.

 Бас тэднийг давах гэж элч явуулаад ч нэмэргүйг  Цагаан хэрмийн хойд нутгийн уур нь хүрвэл талын түймэр шиг   нэг л дүрэлдзээд өнгөрхөөс буцахгүй  монголчууд  мэдэж байжээ.

    Дорнын нарийн нандин  бараа таваарыг өнөдрүү нэвтрүүлдэггүй ганц гацаа бол Энэтхэгээс зүүн хойш орших  жижиг улсууд, элсэн цөл, байнга зөрчидөж хамар байтугай хавирганаас дайрч мэдэх  цагаан алчууот, дуулган дээвэрт балгас сууцтанууд  бөлгөө.

   Иймийн учир дэлхийн хоёр бөөрний улсууд өдөр шөнө шиг  ялгаатайгаар барахгүй   бараг  гурван тив хоёр өөр хөгжилтэй  байлаа.
  Түүнийг биенрүүгээ явуулсан ганц нэг элч төлөөлөгч мэдээд хэлхэд  хэлхэд итгэдгүй байсан гэдэг. Тухайлвал  бараг монголжсон Итали эр  Марко Поло:
-Биднээс нар шингэх далайн эргээс наана Монгол гэдэг хүчирхэг улс байна. Тэр улсад хагардаггүй  тунгалаг шаазанд цай ууж,алтыг ус ундаа шиг хэрэглэж,дарь цэнэгтэй тэсрэх бөмбөг хийж дайснаа даран, айраг уугаад дуулж байна гэхэд баяд бароанууд доог хийн инээлдэж:
– Худалч өвгөн гэж шоолж  шоодож шао айрагны шахруугаар цацан хөөж байсан гэдэг.  Түүнээс хойш  явсан хүн болгон ярьж ирээд байхаар хөгшин Европ   итгэж эхэлжээ.
 Гэтэл Монгол улсын хаан Чингэс арай өөр бодолтой байжээ. Ухаалаг монгол хаан:

-Өрнө дорнын  тасархай холбоосыг залгаж харж байж итгэдэг , барьж байж үнэмшдэг арга бол худалдаа арилжаа гэдгийг мэдээд элч зарснаас эзэлж аваад  өөрөө хийе гэсэн гол санаа нь   байж.
     Ингээд Зэв Сүбээдэйн аялан байлдах аян дайн эхэлжээ. Ялалт бүр монголчуудад сургамж шинэ зүйл үзэж  цэрэг нь   дайн тулаанд дадаж  туршлагажиж  эхэлжээ.
    Ингээд л өрнө дорныг холбосон Торгоны замыг нээн  түүгээр  худалдаа арилжаа шинжлэх унааны хөгжлийн айх аюулгүй “экспортолж, импортолж “эхэлжээ.

     Дэлхий  мянган жил  зогсонги байдалд орсон Ром Рмийн сэргэн мандалтаас хойш дахин хөдөлгөөнд орж сэргэж хөгжиж эхэлхэд монголчуудын аян дайн түлхэц өгсний дэлхийн түүхчид одооч  ярьдаг ажээ.тогтоож, мөнгөн тэмдэг хэрэглэж,
   Торгоны замаар чөлөөтэй худалдаа арилжаа хийлгэхийн тулд цэрэг суулгаж , аюулгүй байдлыг нь хамгаалж татвар түрээс  ггаль гувчуураа төлсөн бол хэнч явж болдог болгожээ.
     Дорнлоос өрнийг  зорьсон олон салаа зам гаргаж чухам л модны мөчир шиг зам гаргажээ.

  Энэ зам монголын “импери” унаснаас хойш ч  улс болгонд байсаар байсан бөгөөдтүүгээр олон мянган жилийн хөгжил дэвшил орж ирсээр байжээ.
 Тэр замын  нилээд хэдэн салаа манай говь нутгаар дайран  орж ирсэн нь Дорноговь Өмнө говь аймгийн заагаар зүүн хойшоо, нөгөө нь Ховд,Завханы  дундуур баруун  хойшоо чиглэлтэй  замууд  гэж үздэг юм байна.
    Зах зээлийн  эдийн үасгийн онолыг үндэслэгч А.Смитээс өмнө бараг 600 жилийн өмнө Эзэн хаан Чингэсийн  байгуулсан их монгол улс жинхэнэ зах зээлийн онолыг практик амьдралд хэрэгжүүлж байжээ.
    Улс гүрнээ хөгжүүлэх, хүчирхэг армитай болсон гол   хүчин зүйл бол худалдаа арилжаа байжээ.

    Монголчууд Ази Европыг холбосон “Торгоны замыг” нээж, өөрийн мэдэлдээ байлгаж, хамгаалж, чөлөөт худалдааг хөгжүүлснээр  хүн төрлөхтөн гайхамшигт хөгжил дэвшилд хүрсэн гэж дэлхийн шилдэг эдийн засагчид үздэг юм байна.
    Ингэснээрээ Чингэс хаан  болон түүний залгамжлагчид дараах эдийн засгийн гадаад бодлогын ухааныг хүн төрлөхтөнд бэлэглэжээ.Үүнд:
Ази Европын олон улсыгн  худалдааны “Торгон зам”-г эзэмшин худалдааг чөлөөтэй болгон, хүнд нөхцөлд хол замыг туулан худалдаа хийдэг иргэдийн аюулгүй  байдлыг найдвартай хамгаалж , тэднийг  төрийн элч төлөөлөгчдийн хэмжээнд үздэг  бахйсан нь  монголын эдийн засгийг өөд татаж төрийг нь бэхжүүлж  өгчээ,

“Их засаг хууль”-д худалдаа улс оронд  ашигтай , чөлөөтэй,аюулгүй байхыг төрөөс зохицуулж  хэрэгжүүлсэн,
Анх удаа цаасан мөнгөн тэмдэгт гаргаж баталгаажуулж өгсөн,
Худалдааны холбоо” буюу олдон улсын худалдааны төвийг анх байгуулсан. Тэр нь одоогийн дэлхийн худалдааны төвийн суурийг тавьж өгсөн,
Торгон замын дагуу 1500  орчим өртөөг байгуулан Ази Европын өргөн уудам нутагт  мэдээллийг  шуурхай авч өгөлцөн худалдааг хэвийн зөв  явуулах дэлхийн анхны  мэдээллийн сүлжээ  интернетийг  байгуулсан,
Дээрхи хоёр тивд  бараа капитал  шилжих нөхцөлийг бүрдүүлж өгсөн нь Торгон замын сүлжээнд хамрагдсан орнууд  “даяарших”  нөхцөлийг бүрдүүлж өгсөн,
Зарим нэг бараанд гаалийн татвар  онцгой нэгд нь бараанд хязгаар тогтоож өгсөн,
Хамтрач хоршоо байгуулах, хамтын хүчээр үйлдвэрлэло явуулах нөхцл болоцоог тууштай дэмжиж ирсэн зэрэг  гайхамшигт ололтыг монголчууд  санаачилсан гэж үздэг юм байна.

     Түүнээс гадна “Торгон замын “ багаахан сүлжээнд Монголчуудын уугуул нутаг суугуул ардууд нь ордог байлаа.
    Энэ нь дээр дурьдсан гурав дөрвөн  чиглэлийн гүнж замууд юм. Тэр замаар монголд ч Ази Европийн  худалдаачид  ирдэг байлаа.
    Тэр замууд 20 зуун зуун хүртэл  тодхон байснаа аажимдаа мартагдсан ч одоо орон суурь  түүх болон үлджээ.
   Тухайлвал Дорноговь аймгийн Хатанбулаг, Мандах, Сайхандулаан сумын  нутаг
   Өлгий хийд,Олонхүрээний орчмын газраар  байгаль орчны судалгаа хийж явхад тоорой мод ургасныг МУИС-э Биологийн тэнхимийн эрхлэгч, доктор профессор, ШУГАжилтан Ц.Жамсран   багш Өлгий Хийд, Олон хүрээний Тоорой модыг судалж үзээд их сонин дүгнэлт гаргаж билээ.
    Монголдоо байтугай дэлхийд данстай энэ  гүүш:
-Өлгий хийд болон Сайхан дулааны энэ  тторой мод  байгалаасаа ургаагүй юм байна.Тоорой мод биологийн хувьд 109-р зэргэдээс зүүн тийш ургадагүй юм. Гэтэл эдгээр  тоорой мод зүүн тийш ургасан нь хүний нөлөө орсон байна.
   Дээр үед өртөө улаа явах замын дагуу тоорой мод тарьдаг байжээ. Учир нь төөрхөөс болгоомжлох,  өртөөний улааны морьд үнэрээр  буцаад ирдэг  учиртай юм.

  Мөн энэ тоорой моднуудыг зөөлөн сайр дагуула хорондоо ижил зайд тарьсан байна шүүдээ гэж билээ.
  Сүүлд нь дээрхи хоёр суманд  тохиолдсон тоорой модыг  дагаж явахул нээрэн зөөлөн сайр дагасан хооронд 25 км зайтай  хажуудаа чулуун овоолготой байж  болсон ажээ.

      Нутагтаа ганцхан ургадаг зам чиглүүлэгч  тоорой модыг нутгийнхан” цагаан зандан” хэмээн тахиж шүтдэг  тухай нутгийн газарчин доржчулуу бидэнд хуучилж билээ.

 Ер нь олон зууны турш Ази Европыг олон орныг холбосон “Шелковой путь” гэгдэх Торгон замын салаа болгоныг судалвал их сони зүйл болохсон билээ.
      Зам хотолзон атан тэмээний тэнхээ шалгасан “Торгоны замыг” монголчууд дэлхийн хүн төрлөхтөнд бэлэглэсэн оюуны үнэт зүйл гэдгийг   бид  мэдрүүлэх хэрэгтэй бусуу???

                              Б.ТӨМӨРПҮРЭВ 2010-12-6 САЙНШАНД ХОТ.

     
    
      
       
 

                                                                          

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж