Үр хөндөлт хийх зөвшөөрөлгүй эмнэлэгийг шалгажээ

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Үр хөндөлт хийх зөвшөөрөлгүй эмнэлэгийг шалгажээ

Эрүүл мэндийн сайдын тушаалаар Нийслэлийн эрүүл мэндийн газ­­­раас "Сэ­цэн­гоо" болон тэнд  эм­нэлгийн үйл­чилгээ үзүүлдэг бусад газруудад  шал­галт хийжээ.   Магадлан ит­гэмж­лэгдээгүй, үр хөндөлт хийх зөвшөөрөлгүй   тус эмнэлэгт үр хөндөлт хийж байсан нь салбарын сайдын 2010 оны дөрөвдүгээр сард гаргасан  тушаалыг зөрчиж байсан юм. Тус эмнэлэг нь түрээсийн бай­ранд,  ажлын байрны шаардлага хан­гахгүй нөхцөлд үйл ажил­ла­гаа­гаа явуулж  бай­сан. Өмнө нь дээрх эмнэлгүүдэд үр хөндөлт хийгээд байна гэсэн мэдээлэл эрүүл мэндийн га­зарт   ирж байсан  ч  нотлох баримтгүй гэх шалтгаанаар өнөөдрийг хүртэл  хариуцлага тооцоогүй байгаа аж. Дээрх эмнэлэгт  мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгсөн ба  дахин шалгаж, зохих арга хэмжээ авахаа нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдэгдсэн. Мөн дээрх асуудлыг Эрүүл мэндийн сайдад танилцуулах аж. Салбарын  сайдын 105 дугаар тушаалыг зөрчсөн тохиолдолд эмнэлгийг хаах, эмчийн эмчлэх эрхийг хасах хүртэл арга хэмжээ авдаг байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж