Байгаль орчны тандан судалгаа 40 жилийнхээ ойг тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Байгаль орчны тандан судалгаа 40 жилийнхээ ойг тэмдэглэв

                                      
    40 жилийн түүхтэй уг байгууллага анх 1970 оны 12-р сарын 5-нд Ус цаг уурын албаны удирдах газарт хиймэл дагуулаас мэдээ авах АРТ станцыг анх байгуулж,  АНУ-ын ЭССА-8 хиймэл дагуулаас мэдээ хүлээн авч, байгалийн нэг объект болох үүлний байршил, төлөв байрлал, тархалт тодорхойлох тандан судалгааны ажил хийж, цаг агаарын прогнозод үүлний онцлогийн мэдээ ашиглах болсноор байгаль орчны тандан судалгаа эхэлжээ. Энэ үйл ажиллагаа улам өргөжин тэлж, өнгөрсөн хугацаанд сансрын хиймэл дагуулаас ургамлын төлөв байдал, цасны тархалт, ойн байдал, тариалан, ой хээрийн түймэр, шороон шуурга, ган, цөлжилт, унаган байгаль зэрэг байгаль орчны олон чиглэлээр тандан судалгааны ажил хийж, үр дүнг нь үйлдвэрлэл, практикийн ажилд ашиглах боллоо. Тандан судалгааны зурган мэдээ, үр дүнг байгаль орчны мониторингийн өдөр тутмын ажилд хэрэглэхийн зэрэгцээ байгаль орчны мэдээллийн сан, газар зүйн мэдээллийн систем бий болгох, байгаль орчны менежмент хийхэд өргөн хэмжээтэй хэрэглэх боллоо. Тандан судалгааны үр дүнг зөвхөн БОАЖЯ-ны салбарын хүрээнд төдийгүй ХАА, усны аж ахуй, ойн аж ахуй, онцгой байдлын алба, сургалт боловсрол, эрдэм шинжилгээний олон салбарт хэрэглэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж