Баяндзүрх дүүргийн АН-ын дарга асан Т.Мөнхбаяр нэг жилийн тэнсэн оноолоо

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Баяндзүрх дүүргийн АН-ын дарга асан Т.Мөнхбаяр нэг жилийн тэнсэн оноолоо

Баянзүрх дүүргийн Ардчилсан намын дарга асан Т.Мөнхбаярт дүүргийн шүүхээс нэг жилийн тэнсэн харгалзах ял ногдуулсан байна. Түүнийг өнгөрсөн  2009 оны арванхоёрдугаар сарын 13-нд  олон нийтийн газар эмэгтэй хүнийг зодож, биед нь гэмтэл учруулж. догшин авирлан танхайрсан хэмээн цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм. Уг хэргийг харьяа дүүргийн  Прокурорын газарт хянаж түүнд  дөрвөн жилийн хорих ял төлөвлөсөн ч өчигдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн шүүх бүрэлдэхүүн  Т.Мөнхбаярт холбогдох хэргийг хянан хэлэлцсэн юм.  Тэрбээр Баянзүрх дүүргийн АН-ын даргаар 17 жил ажилласан бөгөөд олон жил орон нутгийн сонгуулиулаар сөрөг намд удаа дараалан ялагдсан гэж намын даргын суудлаасаа огцорч байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж