Д.Цэрэндоржийн цаазын ялыг хэвээр үлдээлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Д.Цэрэндоржийн цаазын ялыг хэвээр үлдээлээ

Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан өнөөдөр  болж, ялын дээд хэмжээтэй 3 хэргийг хянан хэлэлцэв. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 356 дугаар зүйлийн 356.1-д  заасны дагуу цаазаар авах ял шийтгүүлсэн этгээдийн хэргийг хяналтын журмаар Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр гомдол, эсэргүүцэл гарсныг харгалзахгүйгээр заавал хянан хэлэлцдэг билээ. Уг хурлаарД.Цэрэндоржид холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнд анхан болон давж заалдах шатны шүүхээс оногдуулсан цаазаар авах ялыг хэвээр үлдээв. Д.Цэрэндорж нь 2009 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө өс хонзонгийн сэдэлтээр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд оршин суух хүргэн ах Г, нагац эгч О нарыг гэрт нь онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэргийг үйлджээ. Тэрээр мөн нагац эгч О-г хутгаар хоолойн тус газар нь хатгах, хоолойг нь боох зэргээр хүч хэрэглэж, нөхрийнх нь цогцосны хажууд сэтгэл зүйн хувьд тохуурхан даажигнаж, тарчлан зовоож хүчиндсэн байна. Түүнчлэн хохирогчийн байшинг шатааж бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан гэмт хэргийг үйлдсэн ажээ.

С.Отгон

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж