“Spitzer” нүүрстөрөгчөөр баялаг гариг нээжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

“Spitzer” нүүрстөрөгчөөр баялаг гариг нээжээ

НАСА-ын “Spitzer” сансрын дуран ер бусын их хэмжээний нүүрстөрөгчийн агууламж бүхий маш том, төөнөм халуун гаригийг олж нээлээ гэж лхагва гаригт мэдэгдлээ. “WASP-12b” буюу нүүрстөрөгчийн агууламжтай анхны гариг нь дэлхий буюу цэнхэр гариг байсан ажээ. Эх сурвалжийн мэдээлснээр “WASP-12b” нь хийн давхаргынхаа доорх дотоод давхаргад бал чулуу, алмааз, эсвэл ер бусын нүүрстөрөгчийг агуулж байх магадлалтай юм.

Одоогийн байдлаар сансар судлаачдад нарыг тойрон эргэдэг гариг дэлхийгээс өөр байгаа гэдгийг тогтоож чадах технологи байхгүй байгаа ч, тэдний гаргасан онол дээрх магадлалыг нотолж магадгүй байна. Нүүрстөрөгчөөр баялаг, чулуурхаг гариг нь “WASP-12b”-ээс хавьгүй хөнгөн байж болно гэсэн онолыг судалгааны ажлаар мөн нотлоод байгаа ажээ. Дэлхий дээр цахиур, хүчилтөрөгч болон бусад элементийг үүсгэдэг өөхөн чулуу, хээрийн жонш зэрэг чулуулгууд оршдог.  Харин нүүрстөрөгчөөр баялаг, чулуурхаг гариг нь тэс өөр газар байж болох юм. Жишээ нь цэвэр техникийн алмаазын төрлийн чулуулгууд буюу алмааз, бал чулуу зэрэг баялаг байж болно.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж