3D хэвлэлийг нэвтрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

3D хэвлэлийг нэвтрүүлжээ

“Shapeways” компани нь үйлдвэрлэлийн хязгаарыг ойртуулахын төлөө зорьж ажилладаг бөгөөд тус компаниас гурван хэмжээст дизайнаар хуванцар эсвэл төмөр дээр хэвлэх санааг шинээр гаргажээ. Захиалагчид ердөө интернэтээр захиалгаа өгөхөд л хангалттай юм.

Хамгийн гол нь бөөнөөр эсвэл ширхгээр хэвлэхэд үнийн зөрүүгүй гэдгээрээ 3D хэвлэл нь онцлог ажээ. Ирээдүйд компаниуд 3D хэвлэлийг сонгох нь газарзүйн хувьд ашигтай бөгөөд тээврийн зардал багасч байгаа нь сайшаалтай хэрэг билээ.

“Shapeways”-ийн гүйцэтгэх захирал Питер Вэйжмаршосен нь 3D хэвлэл үйлдвэрийн үр ашигтай дамжлагын бүсээс шууд хэрэглэгчдийн гарт хүрч байгаад олзуурхаж байгаа юм. “Ингэснээрээ дизайны хувьсгалыг хийх боломжийг бүрдүүлж байна” гэж ноён Вэйжмаршосен хэлжээ.

Эхний ээлжинд 3D хэвлэлээр 500 хувь “Glif”-ийг хэвлэжээ. Гэвч 3D хэвлэлийн эрэлт маш хурдан өсч даруй 5,000-д хүрсэн байна.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж